Тендерийн урилга

Огноо: 2017.05.15

Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р цэцэрлэг, 85-р сургуульд ариун цэврийн байгууламж барьж байгуулах

Тендер шалгаруулалтын дугаар: MG-2017-0001

“Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв” ТББ, НҮБ-ын Хүүхдийн сан нь төвлөрсөн шугаманд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг тав тухтай орчинд сурч, хөгжих орчин нөхцлийг сайжруулах зорилгоор шаардлага хангасан, тохилог ариун цэврийн байгууламжийг барьж байгуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсээр байна.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 6-р цэцэрлэг болон 85-р сургуульд 40 тн контайнерт суурилуулсан байнгын халуун хүйтэн ус, бие засах суултуур бүхий ариун цэврийн байгууламж барьж, хүлээлгэн өгөх төслийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах зорилгоор зохих тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна.

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:

Гүйцэтгэгч нь Барилга, Хот Байгуулалтын Яамны доорх тусгай зөвшөөрөлтэй байх

2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
Сүүлийн 3-с доошгүй жилийн хугацаанд ариун цэврийн байгууламж барих сайжируулах ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх.

Санал ирүүлэх: Дэлгэрэнгүй мэдээллийг доорх и-мэйл хаяг болон вебсайтаар хандаж авах ба тендерийн материалыг авах хүсэлтээ бичгээр гаргаж 2017 оны 05-р сарын 19-ны 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирж авна уу. Баримт бичгийн шаардлага хангасан гүйцэтгэгчээс Хамтран ажиллах саналыг 2017 оны 05 сарын 31-ны өдрийн 12:00 цагаас өмнө битүүмжлэн хүлээн авна.

“Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн дэвшлийн төв” ТББ

Харилцах утас: 976-11-330368

Мэйл хаяг: tender@washaction.mn

Вебсайт: www.washaction.mn

Хаяг: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Баруун сэлбийн гудамж, Гандирс 26-р байр, 703 тоот

Татах

Facebook Twitter Google Digg Reddit LinkedIn Pinterest StumbleUpon Email

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *