Нүхэн жорлонгийн стандарт шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор манай байгууллага ЭМСЯ, МУЗН-тэй хамтран НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр энэхүү шинэ стандартад орсон 4 төрлийн жорлонгийн хувилбарыг олон нийтэд сурталчлах ажлыг хийж байна.
“WaSH Action” ТББ нь хүүхэд, эцэг эх, орон нутгийн төр захиргааны болон эмнэлгийн байгууллагын ажилчдад зориулсан 4 брошур, 2 постер бүхий сурталчилгааны материалын багц бэлдэж гаргалаа.
Мөн шинэ стандартыг сошиал сүлжээгээр сурталчлах зорилгоор анимашин, инфограф, техникийн зураглал бүхий контентийн багцийг бэлдэж дэмжлэг үзүүлсэн байгууллагуудынхаа сүлжээгээр цацахад бэлэн болгоод байна.
Хариулт үлдээх