БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

WASH Action ТББ нь БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” хамтын ажиллагааны гэрээг 2015 оны 11 сарын 20-ны өдөр байгууллаа.  Гэрээний хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

  • Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэхэд үндэсний болон орон нутгийн түвшинд дэмжлэг үзүүлэх
  • Ус ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлөө сургууль цэцэрлэг өөрсдөө үнэлдэг үнэлгээний аргачлал боловсруулах, турших
  • Сарын тэмдгийн эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр ажиллаж үүнд талуудын оролцоог нэмэгдүүлэх
Facebook Twitter Google Digg Reddit LinkedIn Pinterest StumbleUpon Email

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *