WASH Action ТББ нь БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” хамтын ажиллагааны гэрээг 2015 оны 11 сарын 20-ны өдөр байгууллаа. Гэрээний хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:
- Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэхэд үндэсний болон орон нутгийн түвшинд дэмжлэг үзүүлэх
- Ус ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлөө сургууль цэцэрлэг өөрсдөө үнэлдэг үнэлгээний аргачлал боловсруулах, турших
- Сарын тэмдгийн эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр ажиллаж үүнд талуудын оролцоог нэмэгдүүлэх
Leave a Reply