Нүхэн жорлонгийн стандарт

Эрүүл Мэнд Спортын яам, Барилгын Хөгжлийн төв, Нийслэлийн Мэргэжлийн Хяналт, WaSH Action ТББ-уудын хамтарсан ажлын хэсэг одоогийн мөрдөгдөж байгаа нүхэн жорлонгийн стандартыг шинэчлэх ажлыг 2014 онд эхлүүлсэн. Энэ ажлын зорилго нь Монгол орны цаг уур, хөрсний нөхцөл байдалд тохирсон, туршигдаж баталгаажсан олон төрлийн хувилбаруудыг иргэдэд танилцуулах тэдний сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх явдал юм.

Учир нь гэр хороололд амьдарч буй иргэд энгийн нүхэн жорлонгоо солих, амьдрах орчноо сайжруулах хүсэлтэй байдаг хэдий ч тэдний хэрэгцээ шаардлагад нийцэх, манай орны нөхцөлд тохирох жорлонгийн талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг нь судалгаанаас харагдсан.

Энэхүү шинэ стандартад 4 төрлийн жорлонгийн хувилбар багтсан байна. Үүнд:

  1. Агааржуулагчтай нүхэн жорлон
  2. Бордоожуулах жорлон
  3. Бага усаар зайлуулах жорлон
  4. Хуурайшуулах жорлон

Манай байгууллага стандарт боловсруулах ажлын хэсэгт орж ажилласаны зэрэгцээгээр стандартыг сурталчлах, иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэх чиглэлд ч мөн ажиллаж байна.